УБЦАТ: 2,3,4-Р ЦАХИЛГААН СТАНЦУУДЫН ЯНДАНГААС БОЛОН ҮНСЭН САНГААС ЯЛГАРЧ БАЙГАА ТООСОНЦОР, ХҮХРИЙН ХИЙГ БУУРУУЛАХ ТЭЗҮ

Published date: 2015/01/07

Дулааны цахилгаан станцууд болон үнсэн сангууд дээр хэмжилт хийх замаар бохирдлыг тодорхойлох, хүрээлэн байгаа орчин ба хүн амд үзүүлж болох сөрөг нөлөөллийг тодорхойлох, цаашид энэхүү нөлөөллийг бууруулахад чиглэгдсэн арга хэмжээнүүдийг гаргаж ирэх нь зөвлөх үйлчилгээний гол зорилго юм.

Энэхүү зөвлөх үйлчилгээг хийж гүйцэтгэхээр Швейцар улсын Эс Жи Эс (SGS-SocieteGenerale de Surveillance S.A.) компани шалгарч 2013 оны 9-р сард гэрээ байгуулан ажиллаж байна. Тус компаний хэмжилтийн баг болон холбогдох хүмүүс цахилгаан станцууд дээр утааны хэмжилт хийж, үнсэн сангаас дээж аван шинжилгээ мөн холбогдох мэдээллүүдийн авсан.


Facebook Twitter YouTube