УБЦАТ: УЛААНБААТАР ХОТЫН НОГООН БАЙГУУЛАМЖ, ТАРИМАЛЖУУЛАЛТЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТЭЗҮ БОЛОВСРУУЛАХ

Нийтлэгдсэн огноо: 2015/01/07

Францын “Асконит консалтант” компани болон Монголын геоэкологийн хүрээлэнгийн түншлэл нь энэхүү зөвлөх үйлчилгээг үзүүлэх зөвлөх багаар шалгарч 2013 оны 5 сарын 31-нд гэрээ байгуулан ажиллаж байна.

Энэхүү судалгааны ажил нь дараах зорилгыг агуулсан:

а)УБ хотын тарималжуулалт, ногоон байгууламжийн төлөвлөлт, засвар арчлалт, удирдлагатай холбоотой бодлого зохицуулалт, хууль эрх зүй, дүрэм журам, байгууллагын бүтэц зохион байгуулалтыг судалж үзэн үнэлгээ дүгнэлт өгөх

б)Үлгэр жишээ болохуйц ногоон байгууламжийн загвар төсөл боловсруулах

в)Сонгон авсан загвар төслийн хөрөнгө оруулалтын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах зэрэг болно.

Тайлант хугацаанд зөвлөх баг нь гарааны уулзалтыг зохион байгуулж, эхлэлийн тайланг хүлээлгэн өгсөн ба УБ хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд тусгагдсан 22 байршлаас загвар төсөл хэрэгжүүлэхэд тохиромжтой нэг байршлыг сонгох шалгуур үзүүлэлтийг гаргаж хэлэлцүүлсэн. Судалгааны үр дүнг танилцуулах семинарыг зохион байгуулж “Тасганы овоо”-г загвар төсөл хэрэгжүүлэх байршил болгохоор шийдвэрлэсэн.

Нийслэлийн Засаг даргын экологи, ногоон хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч даргаар удирдуулсан ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд энэхүү ажлын хэсэг нь зөвлөхийн ажлын явц, үр дүнтэй танилцаж заавар удирдамжаар ханган ажиллаж байв.


Facebook Twitter YouTube