Ил тод байдал

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2012 оны 12 дугаарсарын гүйцэтгэлийн мэдээ

Нийтлэгдсэн огноо: 2014/10/22

М О Н Г О Л У Л С Ы Н 2 0 1 2 О Н Ы 1 2 Д У Г А А Р
С А Р Ы Н Т Ө С В И Й Н Г Ү Й Ц Э Т Г Э Л И Й Н
Т О В Ч Т А Н И Л Ц У У Л Г А


Монгол Улсын нэгдсэн төсвийн 2012 оны 12 дугаарсарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 86.7 хувийн, нийт зарлага
94.5 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 1,251.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 390.8 тэрбум төгрөгөөр их байна.


Нэгдсэн төсвийн орлого, зарлагын байдлыг авч үзвэл:

Нэгдсэн төсвийн орлогын бүрдүүлэлт:


Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2012 оны 12 дугаар сарын гүйцэтгэлээр 4,864.8 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 13.3 хувиар буюу
747.9 тэрбум төгрөгөөр дутуу биелж, өмнөх оны мөн үеийнхээс 16.9 хувиар буюу 705.2 тэрбум төгрөгөөр илүүбайна.


Нэгдсэн төсвийн орлогын төлөвлөгөө, гүйцэтгэлийг орлогын төрлөөр авч үзвэл:

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого татварын орлогоор 86.4 хувь, татварын бус орлогоор 12.8 хувь, хөрөнгийн орлогоор 0.3 хувь, тусламжийн
орлогоор 0.5 хувь тус тус бүрдсэн үзүүлэлттэй байна. Эхний 12 сарын байдлаар Тогтворжуулалтын санд 87.4 тэрбум төгрөгийг улсын төсвөөс төвлөрүүлээд байна.

Улсын төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 3,351.6 тэрбум төгрөгт хүрч 21.4 хувиар буюу 911.2 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс бага байна. Аж ахуйн нэгжийн орлогын
албан татварын орлого 20.6 хувиар буюу 135.4 тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 25.8 хувиар буюу 446.8 тэрбум, онцгой албан татварын орлого
17.0хувиар буюу 63.9 тэрбум, гадаад худалдааны орлого 42.2 хувиар буюу 238.6 тэрбум, тусламжийн орлого 10.1 хувиар буюу 38.7 тэрбум төгрөгөөр тус тус тасарсан байна.

НӨАТ-ын буцаан олголтоор 62.5 тэрбум төгрөг олгосон байна.

Орон нутгийн төсвийн орлого 867.1 тэрбум төгрөгт хүрч, 0.2 хувиар буюу 10.6 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс бага байна. Орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлтийг
зарим аймгуудаар дэлгэрүүлбэл, Нийслэлийн хүн амын орлогын албан татварын орлого 5.3 тэрбум, газрын төлбөрийн орлого 3.7 тэрбум, хүү торгуулийн орлого 6.1 тэрбум төгрөгөөр тус тус

дутсан нь нийслэлийн нийт орлого16.5 тэрбум төгрөгөөр тасрахад нөлөөлсөн байна. Орхон аймгийнашигт малтмалын нөөц ашигласны
төлбөрийн орлого 7.9 тэрбум төгрөгөөрдутаж аймгийн орлого 5.4 тэрбум төгрөгөөр төлөвлөгөөнөөс дутуу биелсэн байна.Өмнөговь аймгийнашигт малтмалын нөөц
ашигласны төлбөрийн орлого 29.3 тэрбум, хувьцааны ногдол ашиг 3.7 төгрөгөөр тус тус дутсан нь тус аймгийн орлого 30.7 тэрбум төгрөгөөр дутуу биелэхэд нөлөөлсөн
байна.

Хүний хөгжлийн санд 440.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн нь төлөвлөгөөнөөс 1.9 хувиар буюу 8.5 тэрбум төгрөгөөр бага байна. Энэ нь өсөн нэмэгдэх ашигт
малтмалын нөөц ашигласны төлбөр орлого 19.9 тэрбум төгрөгөөр дутаж биелсэнтэй холбоотой байна.


Нийгмийн даатгалын сангийн орлого 1,108.7 тэрбум төгрөгт хүрч, 11.7 хувиар буюу 116.1 тэрбум төгрөгөөр төлөвлөгөөнөөс илүү төвлөрсөн байна. Тус санд улсын
төсвөөс 272.7 тэрбум төгрөгийн татаасыг олгоод байна.

Нэгдсэн төсвийн зарлага, санхүүжилт:

Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 2012 оны 12дугаар сарын байдлаар 6,473.7 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 6,116.7 тэрбум төгрөгийн буюу 94.5 хувийн,
улсын төсвийн зарлага 4,676.0 тэрбум төгрөгтөлөвлөгдсөнөөс 4,479.9 тэрбум төгрөгийн буюу 95.8 хувийн гүйцэтгэлтэй гарлаа.

Улсын төсвөөс халамжийн тэтгэвэр тэтгэмжид 114.1 тэрбум, алдарт эхийн одонтой эхчүүдэд олгох тэтгэмжид 30.8 тэрбум, жирэмсэн болон нярай хүүхэдтэй эхчүүдэд
олгох тэтгэмжид 32.7 тэрбум, алдар цолтой ахмад дайчдын тэтгэмжид 5.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон.Хотын нийтийн тээврийн татаас 40.6 тэрбум,УИХ-д
суудалтай намуудын дэмжлэг 4.0 тэрбум, эрчим хүч, дулааны алдагдлын татаас 36.1тэрбум, засгийн газрын нөөц хөрөнгийн зардал 27.0 тэрбум, их, дээд сургууль
коллежийн оюутны тэтгэлэг 103.7 тэрбум төгрөгийнтус тус гүйцэтгэлтэйбайна.

Орон нутгийн төсвийн зарлага 745.7 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөгдсөн нийт зардал 78.6 хувийн гүйцэтгэлтэй байна.

Хүний хөгжлийн сангаас оюутнуудад олгох сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжид 71.1 тэрбум, иргэдэд сар бүр олгож байгаа 21000 төгрөгийн
санхүүжилтээр 358.4 тэрбум,ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байгаа 1 сая төгрөгийн санхүүжилтээр 326.8 тэрбум, хүүхдэд олгох 20000 төгрөгийн
санхүүжилтээр 53.2 тэрбум төгрөгийг тус тус олгосон байна.


Нийгмийн даатгалын сангийн төлөвлөгдсөн зардал 100.1 хувийн буюу 943.4 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна.

Эргэж төлөгдөх цэвэр зээл :

Улсын төсвөөс 33.7 тэрбум төгрөгийн зээлийг олгож, 20.0 тэрбум төгрөгийн үндсэн төлбөрийг барагдуулсан байна. Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр эхний 12
сарын байдлаар Дипломат болон албан гадаад паспорт хэвлүүлэх зардалд зориулж Гадаад харилцааны яаманд 856.7сая, төвийн бүсийн дулааны цахилгаан станцуудын
нүүрсний аюулгүйн нөөцийг бүрдүүлэхэд зориулж ЭХЯаманд 7.3 тэрбум, “Багануур” ХК-д 3.2 тэрбум, Дорнод аймагт барилгын ажлын санхүүжилтэд зориулж 0.4 тэрбум, Нийслэлийн хүн амын хэрэгцээг хангах, нөөцийн мах нөхөн бүрдүүлэхэд зориулж Нийслэлд 20.0 тэрбум, Ховд аймгийн төсвийн хүндрэлд зориулж 1.4 тэрбум, тус аймгийн дулааны хангамжын ажиллагааг сайжруулах болон нүүрсний нөөцийг бүрдүүлэхэд зориулж 0.5 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгосон байна.

Гадаадын зээлээс дамжуулан зээлдүүлсэн зээлийн эргэн төлөлтөөр 37.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн байна.Мөн Зоос банкны эрх хүлээн авагчаас 10.2 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

Төсвийн тэнцэл:

Тайлант хугацаанд гадаад зээлийн үндсэн төлбөрт 80.8 тэрбум, дотоод зээлийн үндсэн төлбөрт 223.4 тэрбум, Засгийн газрын урт хугацаат бондын үндсэн төлбөрт 203.9 тэрбум, богино хугацаат бондын үндсэн төлбөрт 178.2 тэрбум төгрөгийг тус тус төлж, 221.6 тэрбум төгрөгийн гадаад төслийн, 26.7 тэрбум төгрөгийн хөтөлбөрийн, 220.0 тэрбум төгрөгийн дотоод зээлийг ашиглаж, 881.8 тэрбум төгрөгийн Засгийн газрын богино, 2,088,150.0 тэрбум төгрөгийн урт хугацаатбондыг тус тус арилжаалсан гүйцэтгэлтэй байна. Тайлант үед Монгол Улсын нэгдсэн төсвийн урсгал тэнцэл 372.6 тэрбум төгрөгийн ашигтай, нийт тэнцэл 1,251.9 тэрбум төгрөгийн алдагдалтай, улсын төсвийн урсгал тэнцэл 46.5тэрбум, нийт тэнцэл 1,128.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.

 


Facebook Twitter YouTube