Улаанбаатар цэвэр агаар төсөл

Нийтлэгдсэн огноо: 2014/10/17

Хийсэн ажлууд:

ШУТИС-ийн дулааны үйлдвэрлэл, экологийн хүрээлэнтэй хамтарч зуухны лабораторийн үйл ажиллагааг жигдрүүлж тогтворжуулж, нийт 10 байгууллагын 15 зуухыг лабораториор оруулав. 
ЦАС-тай харилцан ойлголцлын гэрээ байгуулсан.

УБ хотын ногоон байгууламжийг сайжруулах судалгааны зөвлөх багийг шалгаруулж, судалгааны ажилд нь оруулаад байна.


Хийхээр төлөвлөж байгаа ажлууд:
НЗД-ын мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын үйл ажиллагаатай уялдуулан МСС-ийн хөтөлбөрөөс үлдсэн 45000 орчим айлын зуухыг солихоор төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Эдгээр хүчин зүйлүүдийг дотор нь
• Богино хугацаанд үр өгөөжөө өгөх арга хэмжээнүүд
• Дунд хугацаанд үр өгөөжөө өгөх арга хэмжээнүүд гэж ангилж үзээд дараахи үйл ажиллагааг хийхээр төлөвлөөд байна.

Богино хугацаанд хамгийн бага хөрөнгө оруулалтаар үр дүн нь гарах ажил нь:
Гэр хорооллын айл, албан байгууллага, сургууль цэцэрлэгийн энгийн зуухнуудыг солих явдал юм.

 

Дунд хугацаанд үр өгөөжөө өгөх арга хэмжээнүүдэд:
• Төвлөрсөн дулаан хангамжийг сайжруулах арга зам, гэр хороололд бие даасан дулааны эх үүсвэрүүдийн шийдлийг боловсронгуй болгох, шинэ техник технологи нэвтрүүлэх ТЭЗҮ боловсруулах судалгаа
• Цахилгаан станцуудын үнсэн сан, утаанаас үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах, утаан дахь уушиг гэмтээгч нүдэнд үл үзэгдэх биет (PM2.5, PM10)-ийг стандартад нийцүүлэхэд чиглэсэн судалгаа, арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах
• Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хучилтгүй зам, нүцгэн талбайгаас үүдэлтэй тоосжилтыг бууруулах ТЭЗҮ боловсруулж, загвар төслийг хэрэгжүүлэх
• Хямд өртөгтэй орон сууцны стратеги, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулах асуудлууд тус тус багтаад байна.

 

Агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн дунд болон урт хугацааны зорилтыг хэрэгжүүлэхэд бэлэн болсон судалгааны материал байдаггүй, арга хэмжээний төлөвлөгөө тодорхой бус байдгийг харгалзан эдгээрийн бэлтгэлийг хангах, хандивлагчид болон дотоодын эх үүсвэрээр хийгдэх ажлыг тодорхой болгох зорилгоор дээрх судалгаануудыг “Цэвэр агаар” төслийн хүрээнд боловсруулахаар төлөвлөсөн.


Facebook Twitter YouTube