Ил тод байдал

Улсын төсөв болон “Цэвэр агаарын сан”-гаас 60 тэрбум төгрөг төсөвлөн ажиллаж байна.

Нийтлэгдсэн огноо: 2014/10/17

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Засгийн газрын тусгай сан “Цэвэр агаарын сан”,

 

ММСС-гийн “Цэвэр агаар төсөл”-өөс өнгөрсөн хугацаанд хийсэн нэг томоохон ажил нь сайжруулсан зуухаар айл өрхүүдийг хангах явдал байлаа.

 

2011 оноос хэрэгжиж эхэлсэн уг төсөл өнөөдрийн байдлаар 65 хувьтай буюу Улаанбаатар хотын гэр хорооллын нийт өрхийн 120 мянган өрхийг сайжруулсан зуухаар хангаад байгаа юм.

 

Цаашид энэ ажлыг 2013-2014 оны өвөл багтаан дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

 

Үүний зэрэгцээ гэр хорооллын айл өрхүүдийг утаагүй түлшээр бүрэн хангах явдал юм.

 

Дээрх хоёр төсөл бүрэн хэрэгжсэнээр нийслэлийн утаа одоо үеийнхээс 50-60 хувиар буурна гэсэн урдчилсан тооцоо бий.

 

Өмнөх Засгийн газрын үед “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн жилд 210 мянган тонн хагас коксжсон түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барихаар 18.2 тэрбум төгрөгийг зарцуулсан ч

өнөөдрийн байдлаар ашиглалтанд ороогүй байна.

 

Тэгвэл Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос уг асуудлыг өмнөх Засгийн газраас өөрөөр буюу зах зээлийн зарчмаар шийдвэрлэхээр асуудлыг хөндөж энэ удаагийн хурлаа хийлээ.

 

Улсын төсвөөс ямар нэгэн хөрөнгө оруулалт хийхгүйгээр өөрсдөө санхүүжилтээ хариуцаж, зах зээлийн өрсөлдөөнийг хангасан чанар стандартад нийцсэн дотоодын үйлдвэрлэгчдийн

боловсруулсан түлшээр гэр хорооллын өрхийг хангах боломжийг бүрдүүлэх юм.

 

Энэ тохиролцоонд хүрч чадаж саналаа ирүүлсэн “Хөх чоно групп” ХХК, “Баялаг эрдэнэ цом” ХХК, “Шивээ коал” ХХК, “Модун Ресурсэс” ХХК-иудыг дэмжиж бүтээгдэхүүн худалдан авах баталгаа болгож гэрээ хийх, үйлдвэр барихад шаардлагатай газар болон дэд бүтцийг шийдвэрлэх зэрэг тодорхой асуудлуудыг шийдвэрлэж дэмжлэг үзүүлэн ажиллахыг холбогдох газруудад үүрэг болголоо.

 

Мөн энэ жилээс Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо агаарын  бохирдол хүлцэх дээд хэмжээнээс хэтэрсэн бохирдол ихтэй Ховд, Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Орхон, Дархан-Уул аймгийн төвийн гэр хорооллын өрхүүдийг эхний ээлжинд сайжруулсан зуухаар хангах, гэр хорооллыг орон сууцжуулахад шаардлагатай цахилгаан, дулаан хангамжид холбох ажлыг зохион байгуулахаар Улсын төсөв болон “Цэвэр агаарын сан”-гаас нийт 2,4 тэрбум төгрөг төсөвлөн хэрэгжүүлэхээр ажиллаж байна.


Facebook Twitter YouTube