Гэр байрны эсгий дулаалга, Эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа

Нийтлэгдсэн огноо: 2014/10/08

 

“АКС ХЕРО” ХХК –ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

 

“АКС ХЕРО” ХХК  нь Эсгий, Эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэл, Худалдаа эрхлэх чиглэлээр  үйл ажиллагаагаа явуулдаг. Манай үйлдвэр нь Улаанбаатар хотын БЗД-гийн 23 дугаар хорооны 5 дугаар хэсгийн 1303 тоот буюу “АКС ХЕРО” ХХК- ний өөрийн 525 м2  байрандаа үйлдвэрлэлээ явуулдаг болно. Нийт манай үйлдвэр нь 24 ажилтантай. Манай байгууллагын үндсэн зорилт нь Төвийн болон зүүн бүсийг чанартай, Манай орны байгаль цаг уурын нөхцөлд тохирсон хүний биед гаж нөлөөгүй эклогийн цэвэр бүтээгдэхүүнээр хийсэн цагаан болон бор техникийн эсгий болон технологийн бүрэн дамжлагаар үйлдвэрлэсэн эсгийг зах зээлд нийлүүлж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж ажлын байрыг нэмэгдүүлэхэд гол зорилго оршино. Манай үйлдвэрийн бүтээгдэхүүн болох болох цагаан, бор эсгийг нь монгол гэрийн дээвэр, туурага болон ширмэл ширдэг, гудас зэргээр ахуйн хэрэглээнд хэрэглэгддэг. Үйлдвэрээс гарах нэг эсгийний хэмжээ стандарт нь: Урт нь 6м, өргөн нь 1м 80см, зузаан нь 3 см байхаас гадна эсгий хийх норм, стандартын шаардлагуудыг хангасан бүтээгдэхүүн  үйлдвэрлэдэг болно. Үйлдвэрийн хүчин чадалын хувьд  өдөрт 100ширхэг эсгий  хийх бололцоотой.

 

Үйлдвэрлэлийн бүтэц бүрэлдэхүүн

  1. Агуулахын хэсэг
  2. Сэгсрэх, сэмлэх хэсэг
  3. Бутлаж холих хэсэг
  4. Самнаж бааль гаргах хэсэг
  5. Зуллага буюу хэлбэржүүлэн нягтруулах хэсэг
  6. Татлага буюу эсгийг нягтруулаж, сунгаж татан усыг шавхах хэсэг
  7. Эсгийг хатаах хэсэг
  8. Бэлэн болсон бүтээгдэхүүнийг шалгаж хураа агуулахын хэсэг

 

Үйлдвэрлэлийн технологийн бүрэн дамжлага

  1. Сэгсрэх
  2. Сэмлэж, задлах
  3. Холих
  4. Самнаж, зулхай бэлтгэх
  5. Урьдчилан нягтруулах
  6. Угааж , нүдэж машинаар нягтруулах
  7. Эсгийг жигд сунгаж татах
  8. Усыг шахах
  9. Хатаах
  10. Шалгаж, хаяглах

 

Тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлт

 

Үйлдвэрийн тоног төхөөрөмж болон барилгын зураг


Facebook Twitter YouTube