Хотын дарга цахилгаан машин унана

Нийтлэгдсэн огноо: 2014/10/07

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд "Митсубиши моторс" компаниас хотын захиргаанд цахилгаан машин хүлээлгэн өглөө.

Энэ үеэр Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл албан хэрэгцээндээ цахилгаан машин унах болсноо зарласан юм.

Төсөвт хэмнэлт гарч, агаар бохирдуулахгүй учраас ингэж шийдсэн гэлээ. Удахгүй гадаа хүйтэрч, галлагаа эхлэхээр агаарын бохирдолтой нүүр тулна.

Тиймээс агаарын бохирдлын эсрэг энэ мэт арга хэмжээг улстөрчид болон олонд алдартай хүмүүс уриалан хийвэл хүмүүст хүрэх нь илүү байж болох юм.


Facebook Twitter YouTube