Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2022.12.19-2022.12.25/

Нийтлэгдсэн огноо: 2022/12/26

Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээ

/2022 оны 12 дугаар сарын 19-өөс 25-ны өдөр/

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы агууламжийг тодорхойллоо.

Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын агаарын чанар 2022 оны 12 дугаар сарын 19-өөс 25-ны өдрүүдэд Цахилгаан станц, Мишээл экспо, Зайсан, Ургах наран хороолол, 13-р хороолол, Амгалан, Налайх, 100-н айл, Толгойт, Нисэх, Баруун 4-н зам орчим “Бага бохирдолтой”, 1-р хороолол, Зурагт, Шархад орчим “Бохирдолтой”,  Хайлааст, 5-н буудал орчим “Их бохирдолтой”, Баянхошуу орчим “Маш их бохирдолтой” түвшинд хүрсэн байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.


Facebook Twitter YouTube