Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2022.10.31-2022.11.06/

Нийтлэгдсэн огноо: 2022/11/07

Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээ

/2022 оны 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 06-ны өдөр/

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы агууламжийг тодорхойллоо.

Өнгөрсөн 7 хоногийн буюу 2022 оны 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 06-ны өдрийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын агаарын чанар Зайсан, Мишээл орчим “Цэвэр” болон “Хэвийн”, Шархад, Налайх, 13-р хороолол, экспо, Ургах наран хороолол орчим  1-р хороолол, 100-н айл, Толгойт, Нисэх, Зурагт,  Баянхошуу, Хайлааст, 5-н буудал, Баруун 4-н зам, Амгалан, Цахилгаан станц, орчим “Бага бохирдолтой” түвшинд байсан байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.


Facebook Twitter YouTube