Мэдээ, мэдээлэл

ЯНДАНГАА ХӨӨЛЬЕ-ӨНТЭЙ ӨВӨЛЖЬЕ АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА.

Нийтлэгдсэн огноо: 2022/08/30

ЯНДАНГАА ХӨӨЛЬЕ-ӨНТЭЙ ӨВӨЛЖЬЕ АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Экологийн Цагдаагийн Алба, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Таван толгой түлш ХХК, UNDP in Mongolia - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж буй Европын холбооны санхүүжилттэй EU Delegation to Mongolia “БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЗАМААР ЭРҮҮЛ МЭНД, ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ НЬ” төслөөс хамтран 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд "ЯНДАНГАА ХӨӨЛЬЕ-ӨНТЭЙ ӨВӨЛЖЬЕ" аяныг 2022 оны 9-р сарын 2-ны өдрөөс 10-р сарын 2-ны өдрийн хугацаанд зохион байгуулахаар боллоо.

Уг аяны хүрээнд:

- Иргэдийг дотоод орчны угаарын хийн хор уршгаас урьдчилан сэргийлэх

- Гэр байшингийн дулаалгад анхаарах

- Сум, дүүргүүдийн хэсэг, хороо хариуцсан албан хаагчдад дотоод орчны угаарын хийн хор уршгаас урьдчилан сэргийлэх, яндангаа хэрхэн зөв хөөлөх, зөв галлагааны талаар зааварчилгаа өгөх, айл өрхүүдэд тараах гарын авлага зөвлөмжийг түгээх;

- Дотоод орчны угаарын хийн хор уршгаас урьдчилан сэргийлэх, яндангаа хэрхэн зөв хөөлөх, зөв галлагааны талаар зааварчилгаа өгөх видео контент, теле-сургалт бэлтгэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдэд тогтмол хүргэх

- Иргэд, айл өрхүүдийг яндан ханан пийшингээ хөөлүүлэх, заавар зөвлөмж түгээж ажиллах юм.


Facebook Twitter YouTube