Агаарын бохирдлын суурин эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэл явуулах тухай журам

Нийтлэгдсэн огноо: 2014/09/16

2014 оны 05 сарын 23 өдөр

 

Дугаар A/410

Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дах хэсэг, Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.4, 8.1.5, 8.1.9, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4.3, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-181 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь.

 

1. 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор агаарын бохирдлын суурин эх үүсвэр эзэмшигчдийг зуухны бүртгэл тооллогод хамруулж, бүртгэл хяналтын нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлэхийг нийслэлийн Агаарын чанарын алба /Ч.Батсайхан/-нд, Дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

2. Агаарын бохирдлын суурин эх үүсвэр зуухны бүртгэл тооллого явуулахдаа Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын энэ оны А-181 дүгээр тушаалаар баталсан журмыг мөрдсүгэй. 

3. Бүртгэл тооллогын дүнг нэгтгэн боловсруулж 11 дүгээр сард багтаан Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг нийслэлийн Агаарын чанарын алба /Ч.Батсайхан/-нд үүрэг болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТҮҮЛ 


Facebook Twitter YouTube