News

Агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 21 аймгийн хэвлэл мэдээллийнхэнтэй уулзлаа

Published date: 2022/04/13

Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хорооны (ОББҮХ) Ажлын албаны дарга Б.Алтанзул Агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр орон нутгийн хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй хийж буй уулзалтад оролцож, ОББҮХ-ны Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын 21 аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагын 40 гаруй төлөөлөл нь 2022 оны 04 сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотод төвлөрч, Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ, яам, тамгын газруудын удирдлагуудтай уулзалт хийж, мэдээ мэдээлэл солилцохоор төлөвлөөд буй аж.

Мөн уг зөвөлгөөнөөр Байгаль орчин аялал жуулчлалын салбарын төрөөс баримталж буй бодлого яамнаас хэрэгжүүлж буй ажил, бодлогын талаар мэдээлэл авч, сургалтанд хамрагдсан юм.

ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА


Facebook Twitter YouTube