News

Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хорооны Ажлын алба, Орхон аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газартай хамтран орчны хяналт шалгалтыг хуваарийн дагуу тогтмол зохион байгуулж байна.

Published date: 2022/04/08

Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хорооны Ажлын албаны орон нутаг дахь нэгж, Орхон аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газартай хамтран орчны хяналт шалгалтыг хуваарийн дагуу тогтмол зохион байгуулж байна.

2022 оны 4 сарын 6-ны өдрийн эргүүлийн хяналт шалгалтаар "Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц" (ЭДЦС) ТӨХК-ийн үнс зайлуулах системийн шугам хоолойн хэсгээс төв зам дагуу алдагдсан үнсний лаг бохирыг илрүүлж, зам талбайд асгарсан үнс болоод бохирыг бүрэн цэвэрлүүлэв.

 

“ЭДЦС” ТӨХК-ийн зүгээс шуурхай арга хэмжээг авч бэлтгэл үнсний 2-р шугамыг ажилд сэлгэн залгаж, зуухны үнс зайлуулах системийн 1-р шугамын гэмтлийг засварлахаар ажиллаж байна.

                                                                          ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ

                                                                                                           АЖЛЫН АЛБА


Facebook Twitter YouTube