News

ТООСЖИЛТЫГ БУУРУУЛАХ ЗОРИЛГООР БУТЛУУРУУДЫГ ГАЗАР ДООР БАЙРЛУУЛЖ БАЙНА

Published date: 2021/08/13

   “Таван толгой түлш” ХХК-ийн Баруун бүсийн  үйлдвэр ньь үйлдвэрлэлээс үүсэх тоосжилтыг дөрөв дахин бууруулахаар техникийн шинэчлэл хийж эхэлсэн. Энэ хүрээнд орчны бохирдлыг бууруулах зорилгоор үйлдвэрт 9 бутлуур, туслах 15 тоног төхөөрөмж шинээр суурилиулж, гадна талбайдаа 10 орчим метрийн өндөр зориулалтын хаалт босголоо. Ингэснээр хамрах талбайн тоосжилт 75 хувь буурна гэж тооцоолжээ. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрээс үүсэх тоосжилтыг бууруулах зорилгоор бутлууруудыг газар доор байрлуулж байна.


    Тус үйлдвэр нь одоогийн байдлаар  дөрвөн шугам нь 24 цагт 920 тонн түлш үйлдвэрлэж, 8 дугаар сарын 15  хүртэл 6030 тонн нөөц бүрдүүлэхээр ажиллаж байна.  Мөн  8 дугаар  сарын 15-наас 9 дүгээр  сарын 15-ийг хүртэл 8 шугамаар нийт 45,000тонн түлш буюу нийт 50,000 тонн нөөц бүрдүүлэх төлөвлөгөөтэй  ажиллаж байгаа бөгөөд өвөлжилтийн бэлтгэл, засвар шинэчлэлийн ажил 75 хувьтай байна. Баруун бүсийн үйлдвэрийн  хүчин чадал нь 22 цагт 880 тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх аж.

 


Facebook Twitter YouTube